
- Духны дунд мэдэгдэхүйц том үрчлээс байвал аливааг дэндүү ноцтой хүлээж авдаг нэгэн гэсэн үг. Тэр өөрийгөө болон бусдыг байнга өөнтөглөж, шүүмжилж байдаг.
- Духны төв хэсгээр хэд хэдэн ташуу үрчлээс суусан бол тэр логик ухаан сайтай нэгэн. Дүгнэлт нь үйл өрнөлөөс түрүүлэх нь бий. Түүний толгойг тийм ч амархан эргүүлж чадахгүй.
- Духны дээд хэсгээр босоо үрчлээстэй хүн нилээд зальтай, сэргэлэн байдаг. Тогтворгүй зантай тул эхэлснээ хэзээ ч дуусгадаггүй. Залилан хийх хандлагатай тул ийм харьцагчаас болгоомжил.
- Нүд уруулын буландаа үрчлээстэй бол таны өмнө хөгжилтэй, сайхан сэтгэлтэй хүн байна гэж бод. Харилцахад таатай ийм хүнд нууцаа дэлгэхэд ч гэмгүй. Гэхдээ жаахан хөнгөмсөг тул хүнд хэцүү үед тусална гэж бүү найдаарай.
- Нүдний орчимд үрчлээстэй ч амны хавьд байхгүй бол харилцагч тань болгоомжлоход илүүдэхгүй, аюултай хүн байна гэж ойлго. Хүмүүс түүний гэмгүй дүр төрхөд хууртагддаг. Итгэлийг тань авмагц тэр ямар ч авир гаргаж болзошгүй осолтой хүн.
Д.Удам
Эх с урвалж: “Ган зам”








































