Цагаан хорхой ямар шинжээр илэрдэг вэ гэвэл:
• Хүүхэд унтахдаа шүдээ хавирах
• Хошногоо маажих
• Их идэх боловч туранхай, амархан ядрах
• Унтахдаа хөнжлөө тийчлэх, хөнжлөөсөө дээшээгээ сугарч гарах
• Үе үе гэдэс нь базалж өвдөх, гүйлгэх гэж байгаа юм шиг болох
• Нойрмоглох
• Унтаж байгаа үед нь хошногын үзэхэд хошногын амсар дээр жижиг цагаан хорхой харагдаж байдаг
• Зарим тохиолдолд хөлрөх шинжүүд илэрдэг
Доорхи эмчилгээг 10 хоног хийнэ.
• Унтах үед нь муу давуугаар бээлий хийж өмсгөж унтуулна
• Өглөө сэрэнгүүт нь бээлийгийн тайлж шатаана
• Гарын угаахдаа хумсны завсрыг нь сойздож угаалгана
• Орой болгон 20 граммын шприцээр 4-5 удаа агаар соруулж хошного руу нь хийж өгнө /10 өдөр/
• Өглөө болгон бандаашийн сольж өмсгөнө
• Тайлсан бандаашаа угааж халуун индүүгээр индүүдэж дараагийн өдөр нь өмсгөнө
• Хөнжлийн давууг нь 3 хоноод сольж, халуун индүүгээр өдөр болгон маш сайн индүүдэж нөмөрч унтуулна
• Эмчилгээний 3 дахь хоногт нь сармисны жижиг хумсыг хальсын авч үзүүр хэсгийн мулийлгаж хошного руу нь лавхан хийж унтуулна /болгоомжтой хийнэ , хийхгүй байсан ч болно/
• Эмчилгээний хугацаанд арвайн гурил, талх идүүлнэ
• Гарын аманд хийлгэхгүй байх ёстой
• Бусад гэрийн хүмүүст халдаахгүйн тулд бандааш, хөнжлийн давуу угаахдаа бээлийтэй угаавал сайн
• Хүүхдийн гар угааж байгаа аав,ээжүүд бээлий өмсвөл өөрт чин халдахгүй гэдгийг зөвлөж байна.
• Энэ аргыг зөв хэрэглэж чадвал таны хүүхэд эм уухгүйгээр цагаан хорхойноосоо салж чадна









































