A+ R A-

Хүүхдийн хүмүүжил олдсон өдрөөс эхэлдэг

И-мэйл Хэвлэх PDF

Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Тархинд сэрэл өгөх бүрт шинээр эд эс олноор бий болдог ба энэ нь хүүхдийн оюуны чадамж,

сэтгэлгээ, хандлага, танин мэдэхүйг хөгжүүлдэг. Хүүхэд эхийн хэвлийдээ гадны дуу чимээг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлдэгийг эрдэмтэд 1925 онд анх олж тогтоожээ. Хүүхдийн хүмүүжил ээжийнхээ гэдсэнд олдсон эхний сараас л эхлэдэг.

Баяр баясал, уйтгар гуниг бүгдээ хуваалцан идэж буй хоол хүнс нь хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлөн түүний зан чанар цаашдын хүмүүжлийг бүтээлцдэг байна. Хүүхэд эерэг буюу сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, буруу дадал зуршил, таагүй орчин зэрэг нь түүний оюун санаанд нь ирээдүйд ямар хүн болох үндсэн суурь нь болж өгдөг. Түүнтэй ярьж, халуун дулаан хайраа мэдрүүлж, инээж хөөрч, ном унших, дуу дуулж өгөх, мөн байнга уянгалаг намуухан хөгжим сонсгоход хүүхдийн тархинд олон мянган эд эс шинээр бий болж, гадаад орчноос сэрэл авч байгаагүй хүүхдээс илүү өндөр оюуны чадамжтай төрдөг байна. Эр бэлгийн 250-500 сая эсээс зөвхөн 1 нь өндгөн эстэй нийлэхэд эцгийн 23, эхийн 23, нийт 46 хромсомтой нэг эс бүрэлдэн тогтдогхүйс, үс, нүдний өнгө, хөлний хэмжээ, оюуны чадавхи, биеийн өндөр, зан чанар гм). 1 хромсом дахь генүүд нь хүний генетик мэдээллийг агуулдаг Нэг дэх сар 1-р 7 хоног. Миллиметрийн хэмжээтэй. Давсны ширхэгээс ч бяцхан хэмжээтэй тогтсон үр нь 2, 4, 8, 16, 32 ...... эс болж хуваагдсаар үр дамжуулах гуурснаас умайд орж 7-9 дэх хоногтоо умайн зузаарсан салст бүрхэвчинд шигдэн бэхлэгдэнэ. 2-р 7 хоног Өндгөн эс, эр бэлгийн эстэй нэгдсэнээс хойш 18-21 хоногт хүүхдийн зүрх цохилж эхэлдэг. Цусны бүлэг нь ээжийнхээс нь өөр байж болно. 15 дах хоногоос эхлэн хүүхдийг “Үр хөврөл” гэж нэрлэдэг төв мэдрэлийн тогтолцооны үндэс бий болж тархи нугасны үндсэн эсүүд ургаж эхэлж байна. 3-р 7 хоног. Нурууны яс, булчин бүрэлдэж, үе мөчүүд нь ургажэхэлж байна. 4-р 7 хоног. 6мм өндөр. Алимны үр өчүүхэн байдаг. Хүүхдийн бяцхан хөл нь: гуя, шилбэ, тавхайтай бөгөөд гар нь 2 хэсэгтэй ба бас алгатай болсон байна. Нүүр царай ба мэдрэхүйн эрхтэн нь бүрэлдэж байгаа. Нүд, чих, ам, хамрын эхлэл байгаа ба улаан хоолой, ходоод, бөөр нь сайн хөгжжээ. Цөс нь ч бүрэлдэж эхэлсэн байна.

“Арга билэг” клубээс

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured - you set wrong location or data for your location are unavailable

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр4790
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт33957
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард97169
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд249651