
«Дэлхийд алдартай танин мэдэхүйн “Нэшнл жиографик” сэтгүүлд Их хаан Хубилайн далайн цэргийн флот камиказе хэмээх шуурганд хэрхэн сүйрсэн тухай түүхийг өгүүлсэн нийтлэлийг Японы инженер Торао Мозаи хэвлүүлсэн юм. Тэрбээр далайн гүн дэх түүхийн олдворуудыг цуглуулах ажлыг зохион байгуулж байсан ажээ. Камиказе буюу бурхны салхи гэдэг нэртэй хар шуурга 1281 онд Японы арлууд руу хийсэн монголчуудын довтолгоог зогсоосон бөгөөд уг шуурганы улмаас 4 мянган хөлөг онгоц сүйрч, 100 мянган хүн амь насаа алдсан байна.













1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Ардын эрхэт хэмжээт цаазат Засгийн газар тогтсон түүхтэй. Энэ түүхэн үйл хэргийг гагцхүү Д.Сүхбаатартай холбон, түүний гавъяа зүтгэлийг өрөөсгөлөөр хэт үнэлдэг байлаа. Тухайн үедээ Монгол оронд үндэсний засаглалын гурван төв, улс орны удирдлагын 3 багана буй болсон байсан юм. 1) Намын (Солийн Данзан), 2)Засгийн (Догсомын Бодоо), 3)Цэргийн (Дамдины Сүхбаатар) гэсэн гурвалсан бүтэц байжээ. Бас дөрөв дэх төв нь шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд Жавзандамба, түүний шадар хүмүүс, ойрын хүрээлэгчид байсан юм.
Өмнөх дугаартаа Цастын монголчуудын тухай уншигчиддаа танилцуулсан билээ. Энэ удаа Дөрвөн Ойрадуудын тухай түүхэн баримтаас цухасхан өгүүлэхийг хичээлээ. Дөрвөд тэргүүтэй монголчууд Ижил мөрөнд очиж суурьшин Халимагууд хэмээн нэрлэгдэх болжээ. Мөн Халимаг улсаас хэсэг бүлэг нь тасран Шиньжаанд ирж суурьшсан байна.
Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хад чулуунаа улаан зосоор зурсан зураг юм. Зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг аж. Хамгийн өргөн тархсан нь Буриадын нутаг Өвөр Байгаль орчим Сэлэнгэ мөрний сав нутаг, Алс Дорнодод Амар мөрний сав нутагт өргөн тархсан байна.
















