Алдаа
  • XML Parsing Error at 1:428. Error 9: Invalid character
A+ R A-

Монголын дээл хувцасны хээ чимэглэл

И-мэйл Хэвлэх PDF

Монгол дээл нь үндэснийхээ өвөрмөц онцлогт зохицон өмсөх хувцас, хучилга, гоёх гоёл, соёл зэргийн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд цэмбэ арьсан дээл өмсдөг байснаа хожим нь бөс торгомсог дээл өмсдөг болжээ. Дэлхийн өнгө их төлөв улаан, гүн улаан, хүрэн ногоон байсны дээр гол төлөв нар, сар, шувууны дүрс, цэцгэн хээтэй, солгой талд оноо хийж өмсдөг төдийгүй хуяг, дуулга, титэм зэргийг хэрэглэх болжээ. Xlll-XY зууны монгол эмэгтэй голдуу бортого малгай өмсдөг шулуун үстэй байснаа дараа үеэс дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болж XYll зууны үеэс дэргэр үстэй, тэнтгэр босоо мөртэй дээл өмсөх болжээ. ХХ зууны монгол дээл босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй нударга бүхий урт ханцуйтай, зах, энгэр ханцуйг эмжин даавуу, нэхий илгээр хийдэг байжээ. Эхнэр хүний дээлний хацуй нь хоргой тууз алаглуулсан эрээн гоёлтой, түнтгэр мөртэй, хормойн баруун зүүн доод талд оноо гаргаж, энгэр хормойг хөвөөлөн хэдэн үе хээтэй тоогоор эмждэг. Дээлийг тод ногоон, ягаан өнгийн торгон, навч, цэцгэн, луун хээтэй тод улаан өнгийн саатай торгоор хийдэг. Эмжээрийг алхан хээ, хас хээ, хаан бугуйвч, хатан сүйх, солонгон өнгөт торгоор хийдэг. Дээлийн нударгыг цомбон, дэлбэн, туурай гэж хоёр ангилах бөгөөд цомбон нударгыг гоёлын хувцсанд болоод залуу хүмүүс хэрэглэнэ. Монгол хувцасыг угалз хээ чимэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Төрөл анги, хэлбэр дүрс, том жижиг зориулалтаараа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэсэн төрөл бүрийн товчнуудыг монгол дархчууд алт мөнгөөр урлаж, монгол хувцсыг оёдог төдийгүй ембүү хэлбэрт мөнгөн товч шигтгээ, сэлгээтэй гэх зэргээр нэрлэж иржээ.

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр4377
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт33544
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард96756
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд249238