Монгол дархны урлаг нь түүхэн эртний уламжлалтай сонгодог төрөл зүйл бөгөөд ялангуяа хэлбэр янз, хээ чимэг, өнгө үзэмжээрэ чөлөөтэй наадах уран ухааны өргөн боломжтой урлаг билээ. Монгол түмэн эртнээс хэрэглэж ирсэн монгол төр ёсны билэгдэл, зэр зэвсэг, монгол гэр, ном, соёл,дээл, эмэгтэй гоёл чимэг эрэгтэйн эдлэл зүйл, эмээд, ахуйн хэрэглээ, бөө мөргөл, шашин, уран барилга зэрэг хэлбэр дүрсийг нарийн судлан дээдлэх нь нэн чухал.
Үндэсний хэлбэр гэдэг нь гадна талын харагдах өвөрмөц хэлбэр төдийгөөр илрэхгүй агуулгат хэлбэрээр тодорно. Уламжлалт урлагаас үзэхэд, монголд онцгой хөгжлийг олсон бөгөөд энэ урлаг дээд цэгтээ хүртэл хөгжих нөхцөл болзлыг хангажээ. Нүдний ур, гарын ур, ухааны ур гэсэн гурван ур дархан хүнд оноогдсон байх ёстой. Амьдралын ухаан, мэргэших ухаан, онол бодлын ухаан аль алиныг мэддэг байхыг шаардаж байжээ. Уран яруу сэтгэх, орчинд зрхицох айзам, хэмнэл, өвөрмөрц агшин, ардын бэлэгдэл зүй, уран дүрслэл, хээ чимэглэлийн сонгодог өнгө аясыг эвлэг урнаар хослуулж гэмээнэ сая нэг шинэлэг бүтээл болно. Тухайн уран бүтээлийн оюуны мэлмий, утга бэлгийн санааг орон зай, орчин ахуйд давтагдашгүй уран сайхнаар илэрхийлэх хамгийн гол хэрэглүүр нь хэлбэр дүрс болно. Дүрсийн томоохон илрэл бол улсын сүлд тамга бөгөөд тэдгээр угсаатны овог аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох сүлд өнгөн, нар, сар, гал зэр зэвсгийн үйлдэн монгол хүний эрхэм хүлэг морь, ардын уран сэтгэхүйн онцлог чимэг, олон хувилбар арга бэлгээс өсөн үржих, эд өглөг элбэгших, өнөр өтгөн байх, эцэс төгсгөлгүй мөнхийн бэлэгдлийг багтаадаг нь унаган монгол дархны бүтээлд тодорхой байдаг.
- Алдаа
Монгол хээ чимэг
Гайхалтай чадвар ...
Цаг агаар
An error occured during parsing XML data. Please try again.
Надтай нэгдээрэй
Манай зочилсон






![]() | Өнөөдөр | 4368 |
![]() | Өчигдөр | 4724 |
![]() | Энэ 7 хоногт | 33535 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 34804 |
![]() | Энэ сард | 96747 |
![]() | Өнгөрсөн сард | 139737 |
![]() | Бүгд | 249229 |




































