Зураг тэмдэглэл нь бичиг үсгийг эх бөгөөд аливаа юмны хэлбэр дүрс хэлбэрээс үлгэр болгон авч элдэв дүрсээр үгийн утгыг илэрхийлж, тоо бодлого, барилгын зураас зэрэг энэ тэргүүнээс үүссэн гэж үздэг.
Эртний Хятад Хуанди Жувейны сайд Цин Зүен анх хятад тулгар үсгийг шувууны мөрнөөс санаа авч бүтээсэн гэж үздэг. Зарим зургийн утга:
- Аливаа шувууны өдөөс санаа авч бүтээсэн үсэг нь үнэн үнэнч гэсэн утга
- Элээний зураг нь эх, асрамж гэсэн утгатай буюу өөрийн биеэ шалбалж
- Үрээ тэжээдэг байсан нь асрамжтай элбэрэлт эх гэсэн санааг
- Дал мод сар бүр нэг мөчир нэмж ургадаг байсан нь жилд 12 мөчир нэмэгдэж ургах гэсэн санааг илэрхийлжээ.
- Зөгий нь хаан гэсэн санааг илэрхийлэх бөгөөд зөгийний үүрэн дотор байх олон зөгийнөөс хатан зөгий нь юу ч хийлгүй эрх дураараа байх нь шавьж болон зөгийг хаан гэсэн утгыг илэрхийлжээ.
- Нандин шүтээний гуун дээр нохой тааруулж зурсан шүтээний их лам хэмээх утгатай. Тухайн үед бөө мөргөлийн шүтээн нь улс орон, омог, хүний гол бөгөөд шүтээнээ алдвал тэр улс, омог мөхөх гэсэн утгатай байсан тул нохой мэт өөрөөсөө салгалгүй нандигнадаг байжээ.
- Могой бүргэд, мэлхий тэргүүнтэй бусад амьтны зураг зурсан нь эдгээрийн удирдагчийн тус тусын алдар нэрийг дурьдсан гэж таамагладаг.
Зургийн бичиг нь устаж үгүй болохгүй тул зүг чиг заах тодорхой утга илэрхийлсэн. Жишээ нь: Хэмжээг хураангуйлан үйлддэг, газрын зураг, одон орны зураг, барилгын зураг, угалз хээний бүдүүвч зураг гэх мэтээр уламжлагдан үлджээ.








































