Өнөөдөр зөв хоололт, эрүүл хүнс гэж их ярих боллоо. Бидний хооллох уламжлал нь буруу байна уу? аль эсвэл бидний буруу зуршлаас болж байна уу? Монголчуудын эртний зөв хооллох ухаан алдаатай байсан уу? Газар бүхэнд иддэг хоол, тарьдаг ногоо, амьдардаг амьтад бүгд ондоо байсан. Харин өнөөдөр даяаршилаар бид дэлхийн нөгөө захад амьдарч буй хүмүүсийн хоолыг идэх боломжтой боллоо. Ази хоол, Европ хоол л гэнэ. Өнөөдөр Ази хоол ,маргааш Франц хоол, нөгөөдөр Орос хоол гэх мэт. Үнэн хэрэгтээ бид өөр орны хооллыг үндсэн хоолоо болгож болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.
Монгол хүнд монгол хоол хэрэгтэй, Хятад хүнд хятад хоол хэрэгтэй, өөр хоорондоо хольж солих нь тийм ч тохиромжгүй. Би өөр орны хоолыг битгий ид гэсэнгүй харин байнга битгий идээрэй гэсэн юм. Бид хооллох агуу ухаантай гэдгээ байнга санаарай.
Өнөөдөр бидний иддэг хоол монгол хоол мөн үү? Цуйван, бууз, хуушуур, гурилтай шөл, будаатай хуурга, ногоотой шөл гэх мэт олон хоол нэрлэж болох байх. Гэхдээ эд бүгд монгол хоол мөн гэдэгт итгэлтэй байна уу?
Үнэндээ миний нэрлэсэн эдгээр хоолууд бүгд монгол хоол биш юм. Бууз гэхэд цэвэр хятад үг . Хятад хэлэнд Зи гэсэн залгавар байдаг бөгөөд нэр үгийг тодотгодог юм. Бузи гэсэн үг яг уул дүрээрээ. Гадны жуулчдад монголчуудын үндэсний хоолны нэг бол бууз гэхээс ичихгүй байна уу? Мантуу гэсэн үг байна. Бас л нанхиад. Мантоу гэсэн дуудлагатай байдаг. Хүнсэнд хэрэглэдэг ногоонууд тэр чигээрээ хятад нэрээр дүүрэн. Лууван, байцаа, жууцай, хуйцай гээд л. Цай гэсэн үг бол хятадаар ногоо гэсэн утгатай үг юм. Бай гэдэг бол цагаан гэсэн үг. Нийлүүлээд байцай гэдэг чинь цагаан ногоо гэсэн үг боллоо. Яахав Хятад хүмүүстэй хэл нэвтэрхэд амар л юм /хошигнов/. Нэр ч яахав. Гэхдээ монгол хүнд таарах хоол мөн үү? гэдэгт хамаг асуудал байгаа юм.
Бүх орны хүмүүс өөрсдийнх нь уламжлалт хоол нь зохидог. Бүгд өөрсдийн уламжлалт хоолтой. Гэтэл бид уламжлалт монгол хоол гэхээр хорхог, боодогноос өөр юм хэлж чадах уу? Монголчууд бид махаар 100 гаруй хоол хийж иддэг байсан тухай сударт өгүүлсэн байдаг. Өнөөдөр та эдгээр хоолуудыг мэдэх үү?
Аливаа орны хоол нь тухайн газар нутгынхаа уур амьсгал, хүмүүсийн соёл, аж байдалтай салшгүй холбоотой юм. Манай орон бол хүйтэн сэрүүн эрс тэс уур амьсгалтай байдаг. Үүндээ ч таарсан хоол иддэг байсан юм. Бид өвөл мах идэж, зун цагаан идээ, цагаан хоол иддэг байсан нь их учиртай. Арга билгийн онолоор тайлбарлавал: Өвөл хүйтэн болж хүний гадна элч буурдаг. Үүнээс болж хүний дотор элч өснө. Дотор элч өндөр байхад бага илчтэй хоол идвэл үл зохих бөгөөд их илчээр болдог хоол идэх нь зохистой. Зүйрлэвэл их гал дээр бага илчээр болдог хоол хийвэл түлэгдэж, их илчээр болдог мах /махтай хоол/ хийвэл боловсрогддогтой адил юм. Зун дулаан болж хүний гадна илч өсдөг. Иймд хүний дотор илч буурдаг. Энэ үед их илчээр болдог хоол идэх нь битүү саванд мах хийсэнтэй адил болно. Энэ үед бага илчээр болдог хоол идэх нь зохимжтой байдаг. Эрдэмтэд хүний ходоодыг судалж үзээд Зун хүний ходоод хамгийн бага илчтэй , Намар илч нь багаар өсдөг, Өвөл илч нь хамгийн өндөр болдог, Хавар жаахан буурдаг болохыг тогтоожээ. Үүнээс үзэхэд монголчуудын хооллох зарчим зөв байсан нь харагдаж байна. Ер нь аль ч орны уламжлалт хооллолт нь зөв юм. Жишээ нь Солонгосыг авч үзье. Солонгосууд яагаад зун цагаан будаа идэж өвөл арвай иддэгийг мэдэх үү? Учир нь буудай бол хүйтэн шинж чанартай хүнс. Иймдээ ч зун идэхэд тохиромжтой. Харин солонгосууд өвөл юу идэх вэ? Тиймдээ ч тэд арвайгаа зун идэхгүй цагаан будаагаа идээд, харин арвайгаа наранд хатаан дулаан шинж чанартай болгож байгаад өвөл иддэг байсан байна. Халуун орныхон халуун ногоо их хэрэглэдэг нь мөн арга билгийг тэнцвэржүүлж байгаа хэрэг. Гадна халуун их учир дотор илч бага байна. Иймд дотор илчээ нэмэгдүүлж гадна илчтэй тэнцүүлэхийн тулд халуун ногоо иддэг. Тиймдээ ч тэдний арга билэг тэнцвэржин гадна халуунаас ангижирдаг байна. Биологийн үүднээс тайлбарлавал, халуун ногоо идэж биеийн дулааныг нэмэгдүүлж хүний зүрхний үйл ажиллагаа түргэсж хөлсний булчирхайнууд идэвхтэй ажилдаг байна. Хөлс нь хүний гадна дулааныг өөртөө шингээн ууршиж хүний гадна дулааныг бууруулдаг байна. Харин Монгол хүнд халуун ногоо тохиромжгүй бөгөөд бидний ходоод халуун ногооны илчийг даах чадвар муу байдаг бөгөөд улмаар ходоодны хорт хавдар үүсэх болзошгүй юм.
Эрт цагаас монголчууд зөв хооллох чухалыг мэддэг байсан бөгөөд XIII зуунд Хубилай сэцэн хааны ордны Идээ ундааны зохицуулагч сайдын бичсэн Идээ ундааны Товч судар илхэнээ харуулна. Уул сударт Монгол хүн 4 улиралд хоолоо зохицуулан хэмжээг барьж 4 амтыг зохицуулан ямар хоол тохирох тухай өгүүлдэг.
Өнөөдөр янз бүрийн бясалгалынхан махнаас татгалзаж цагаан хоолтон болох хэрэгтэй гэж номлодог. Үнэндээ тэдгээр бясалгалыг үүсгэсэн багш нар монгол хүн биш бөгөөд бүр халуун орны хүмүүс байдаг. Халуун орны хүмүүс уулаас мах мэтийн их илчээр болдог хоол идэх хэрэггүй байдаг. Хэрэв идвэл муу байдаг. Харин монголчуудын хувьд бүр цагаан хоолтон болох нь учир дутагдалтай бөгөөд өвөл заавал махан хоол идэх нь зүй. Монголчууд махчин гэсээр зун мах идэх нь болчимгүй хэрэг гэдгийг санаарай.
Эх сурвалж: http://mhistory.blog.banjig.net/









































Comments
RSS feed for comments to this post