Монгол ардын уртын дуу нь уламжлалт урлаг бөгөөд үгийн хөг аялгууны нийллэг урлаг юм.Хөг хялгуу шүлэг зохиолын онцлогоороо Урт,Богино гэж хоёр төрөлд хуваагддаг.Утга агуулгаараа ардын уртын дуу , ардын богино дуу, ардын харилцаа дуу гэсэн 3 үндмэн төрөлд хуваагдаг..Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий.
- Алдаа
Монгол гэр нь монголчуудын үндсэн суурь сууц бөгөөд анх урц овоохойгоос үүсэлтэй. Тогтолцооны хувьд хана эрс нь өндөр, тоононы хүрээ дунд зэрэг учир гаднаас нь харахад хэлбэрийн хувьд навтгардуу, энэ нь тал нутгийн салхи шуурганд бат бэх байх, гэрийн доторхи орон зай уужуу, дулаан удаан хадгалах онцлогтой.
Монгол дээл нь үндэснийхээ өвөрмөц онцлогт зохицон өмсөх хувцас, хучилга, гоёх гоёл, соёл зэргийн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд цэмбэ арьсан дээл өмсдөг байснаа хожим нь бөс торгомсог дээл өмсдөг болжээ. Дэлхийн өнгө их төлөв улаан, гүн улаан, хүрэн ногоон байсны дээр гол төлөв нар, сар, шувууны дүрс, цэцгэн хээтэй, солгой талд оноо хийж өмсдөг төдийгүй хуяг, дуулга, титэм зэргийг хэрэглэх болжээ.
Монгол дархны урлаг нь түүхэн эртний уламжлалтай сонгодог төрөл зүйл бөгөөд ялангуяа хэлбэр янз, хээ чимэг, өнгө үзэмжээрэ чөлөөтэй наадах уран ухааны өргөн боломжтой урлаг билээ. Монгол түмэн эртнээс хэрэглэж ирсэн монгол төр ёсны билэгдэл, зэр зэвсэг, монгол гэр, ном, соёл,дээл, эмэгтэй гоёл чимэг эрэгтэйн эдлэл зүйл, эмээд, ахуйн хэрэглээ, бөө мөргөл, шашин, уран барилга зэрэг хэлбэр дүрсийг нарийн судлан дээдлэх нь нэн чухал.
Зураг тэмдэглэл нь бичиг үсгийг эх бөгөөд аливаа юмны хэлбэр дүрс хэлбэрээс үлгэр болгон авч элдэв дүрсээр үгийн утгыг илэрхийлж, тоо бодлого, барилгын зураас зэрэг энэ тэргүүнээс үүссэн гэж үздэг.
Бусад мэдээллүүд...
Хуудас 3-с 1
Цаг агаар
Ууц, Өвчүү чанана.
Утас: 9665-6338, 9668-6500
Хөгжилтэй агшин
Надтай нэгдээрэй
Billboard#10
Манайд
Манайд 38 зочид онлайн





























