Улаанбаатарт анх 1929 оны арваннэгдүгээр сард автобусаар үйлчлэх шийдвэр гарч хотын төвөөс Амгаланбаатар хооронд автобусны үйлчилгээ нээгдэж өдөрт таван удаа хоёр машин явж эхэлжээ.
Сайд нарын зөвлөлөөс 1931 онд хотод автобус явах дүрмийг баталж цагийн хуваарь, зорчигчдоос хураах мөнгөний хэмжээг тогтоосон байна. Хотод 1936 онд 14 автобус үйлчилдэг болсон байна. Нийслэлд1950 он гэхэд 40 автобус 37 такси үйлчилж байжээ. Анхны автобусны үйлчилгээг өнөөдрийн нийслэлд үйлчилж яваа 500 гаруй автобустай харьцуулахын аргагүй хөгжжээ.






























