Алдаа
  • XML Parsing Error at 1:428. Error 9: Invalid character
A+ R A-

1921 онын 3н сарын 18.

И-мэйл Хэвлэх PDF

1921 оны цагаан сарын өмнө Нийслэл хүрээг эзэлж байсан хар хятадийн 15000 цэрэг Барон унгернээс зугтаад Хиагт хотод бүгээд байхад нь Монгол туургатны 10000 орчим хунтэй нэгдсэн арми бут цохиж будаа болгосон түүхтэй. Тухайн үед Халх Монголоос төдийлөн их цэрэг дайчлагдан оролцож чадаагүй байдаг.Зэвсэг хэрэгсэл сургуулилалт ахуй байдлаас шалтгаалаад 500 орчим дайчид цугларсан тоо бий.

 

ӨвөрМонголийн харчин, хорчин, өөлд, цахар цэргүүдээс ихээхэн хэмжээний цэрэг цугларсан бөгөөд тэдний ихэнх нь Богд хаант Монгол улсын үед 1913 оны ӨвөрМонголы г хятадуудаас чөлөөлөх дайнд оролцож явсан туршлагатай дайчин цэргүүд юм. Тэд хятадийг цагаан хэрэм давтал нь хөөсөн баатарлаг зоригтой Монголчууд байлаа.. Мөн Барга-Буриад цэргүүд цөөнгүй байсан юм. Мөн ялгаагуй тэдний ихэнх нь цэргийн сургуулилт сайтай байсан. Орос-Японий дайн болон дэлхийн 1-р дайнд их олон буриадууд тулалдсан байдаг. Агийн буриадаас 5000 цэрэг 2, 3н ламтайгаар дэлхийн нэгдүгээр дайнд орж байсан нь том бэлтгэл сургуулилт болсон. Байгал нуурийн буриад Монголчуудаас мөн тэрнээс ч их цэрэг дайчлагдан оролтсож явсан нь хожмийн энэ түүхэн 3н сарын 18нд хар хятдуудтай тулалдахад хэрэг болно гэдгийг ёстой тэнгэрт буй Өвөг дээдэс минь л мэдэж байсан байх. Монголчууд ямар нэгэн хүнд хэцүү болон сайн сайхан цагт дуу зохиодог уламжлалтай. Тэрний нэг жишгээр тухайн үед Барга-Буриад цэргийн хороо ийм дуу зохиож дуулсан байдаг.

Сар шинийн өдөр

Самуунхятадийг дарсан

Нармай Монголын цэргээ

Сэргэлэн олноо дагуулсан

Цэвээн төрөөн сүртэй ээ

Цэцэн буугаан мөрлөсөн

Буряад монголчууд сүртэй ээ

Хамаг цэргээн бишрүүлсэн

Хан баатар сүртэ ээй

Хар хятадийг хоосон

Хайлаар баргууд хучтэй ээ

Цагийн сайныг авчирсан

Цагаан сарын өдөр өө

Цаад хятадийг хөөсөн

Барга буряадийн цэргээ.

Зураг дээр Хиагтийг чөлөөлсөн Монгол Туургатны нэгдсэн хүчиний нэг хэсэг Харчин цэргүүдийн цуваа харагдаж байна. 1921 оний 3н сарын 18. (Хиагт хот өнөөдөр Буриад-Монголийн автономит улсад байгаа бөгөөд Монгол цэргүүд нэгдэн Монгол нутгаа чөлөөлснийг гэрчилдэг юм. Түүхийн номон дээр орос цэргүүд Монгол дээл өмсөж тулалдсан гэж байдаг бөгөөд энэ нь худал зохиосон түүх юмаа. Цаг нь тулвал Монголчууд бид эвлэлдэн нэгдэж маш хүчтэй болж хэнд ч дийлдэшгүй болдогийн нэгэн жишээ энэ юм шуу гэдгийг эргэлзэлгүй ухаарагтун. Монголчуудыг өөртөө итгэлгүй доожоогуй хялбарчлах залхуу санаачлагагуй байлгах гэж өвөг дээдсийн минь үнэн түүхийг гуйвуулан тархи угаадгийн нэг жишээ нь энэ байна. )

 

Comments  

 
0 #1 windhorse 2012-04-03 14:34
mongolchuud evtei baihdaa huchtei
Quote
 

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр4315
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт33482
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард96694
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд249176