Нэгэн хачирхалтай явдал манай археологчдод тулгараад байна. Асар олон булш, бунхан ухсан ч энэ удаагийнх шиг этгээд зүйлтэй учирч байгаагүйгээ манай археологчид ам өрсөн ярьжээ. Тэд Архангай аймгийн Хайрхан сумын нутгаас Хүннүгийн үеийн нэгэн язгууртны бунхан илрүүлэн малтжээ.
Малталтаар есөн шидийн зүйл олдож байдаг ч энэ удаа модоор урласан сүйх тэргийг бүтнээр гаргаж авчээ. Түүнийг эрдэнэсээр чимсэн агаад ихэнх эд анги нь алтадмал байсан ажээ. Алтадсан сүйх тэргийг тэр үед хаанаас бусад нь эдлэх боломжгүй гэж үзсэн байна. Тэгэхэд хүрвэл тэр сүйх тэрэг Модун Шаньюгийнх байж магадгүй гэсэн асуулт тулгарах нь зүйн хэрэг билээ. Түүнийг удахгүй нийслэлд авчрах бөгөөд чухам хэнийх болохыг нь нарийвчлан тогтоох юм байна.
Г.НАСАН (www.wikimon.mn)
- Алдаа
Модун Шаньюгийнх биш биз?
Гайхалтай чадвар ...
Цаг агаар
An error occured during parsing XML data. Please try again.
Надтай нэгдээрэй
Манай зочилсон






![]() | Өнөөдөр | 4272 |
![]() | Өчигдөр | 4724 |
![]() | Энэ 7 хоногт | 33439 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 34804 |
![]() | Энэ сард | 96651 |
![]() | Өнгөрсөн сард | 139737 |
![]() | Бүгд | 249133 |




































