Хэнтий аймгийн нутагт орших Баянхаан уулын ард Хүрхрээ хэмээх тунгалаг устай нэгэн нуур бий. Тэнд загас үсчин наадаж, чухам л олноороо сүрэглэн амьдарна. Энэ нуураас эх аван Бөх хүний гол урсдаг байна.
Домогт өгүүлснээр эрт дээр цагт энэ голын нэгэн тохойд Бөх нүдэн гэгч их баян айл нутагладаг байсан гэнэ. Тэднийх эхний үед ядуу тарчиг амь зуулгатай айл байжээ.
Нэг зун Хүрхрээ нуураас усны хөх бух гарч үхэртэй нь нийлснээс хойш мал нь өсч олон хөх үхэртэй болж ихэд баяжсан юмсанж. Мөнөөх олон хөх үхэртэй Бөх нүдэн баян бол Чингис хааны дээд удмын хүн байсан гэнэ. Нутаглаж асан тэр гол нь ч тэр хүний нэрээр нэршсэн түүхтэй аж.
Н.Оюундалай
Эх сурвалж: “Нийгмийн толь”









































