Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших нэгэн алдарт уул бол Дарь уул буюу Алтан овоо. Энэхүү уулны бараа сүрээр намхан боловч алдар цуугаар өндөр, эртний сүлд тахилгатай хайрхан билээ.
Алтан овоог тайж тахих ёс XIII зуунаас эхэлсэн гэж үздэг ба овооны онгон сүлд нь цагаан морь унасан хөлөг баатрын дүр бүхий бурхан сахиус юм.
Алтан овооны орой дээр алтанганжир бүхий мөргөлийн цагаан суварга бий. Овооны их тахилгыг дөрвөн жилд нэг удаа хийж, жил бүрийн хавар, намар нутгийн ардууд тахих бөгөөд энэ үеэр эрийн гурван наадам хийдэг. Алтан овооны дэргэд МЭО X-XIII зууны үед бүтээсэн эртний хүн чулуун хөшөө байдаг. Түүнийг нутгийнхан хаан, хатан, хүү хөрөг гэж нэрлэдэг. Мөн Алтан овооны эгц урд тал руу гарсан замыг Тоорой Бандийн зам гэнэ. Алтан овоог 1998 онд Ерөнхийлөгчийн зарлигаар улсын их тахилгатай болгосон билээ.
Ц.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Нийгмийн толь”










































Comments
RSS feed for comments to this post