Алдаа
  • XML Parsing Error at 1:428. Error 9: Invalid character
A+ R A-

МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДИЙГ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

И-мэйл Хэвлэх PDF

БСШУЯ-наас музейн үзмэр, эд өлгийн зүйлс болон соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс, тэдгээрийг өвлөн уламжилж яваа хүмүүсийг танилцуулсан хэвлэмэл болон цахим ном хийж нийтийн хүртээл болгожээ. Энэ талаар өчигдөр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр танилцуулсан юм. Соёлын өвийн төв энэ ажлыг хариуцан хийсэн бөгөөд “Монголын бурханы шаш ны урлаг” ном, “Монголын музейн үзмэрүүд” электрон каталог, “Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” гэсэн ном тус тус гаргажээ. Монголын музейн үү дэд хадгалагдаж байгаа бурханы шашны урлагийн бүтээлүүдийг бүртгэх, судлах, олон нийтэд сурталчлах зорилготой “Монгол дахь буддизм” төслийн хүрээнд эхний номыг хийж зураг, зээгт наамал, оёмол хат гамал зүйлсээс бүрдсэн таван музейн 442 шилдэг бүтээл багтаажээ.

Электрон каталогийн хувьд 1995-2011 оны Монгол Ул сын Засгийн газрын тогтоолоор батлагдсан түүх, соёлын хос гүй үнэт дурсгалт 593 зүйл, улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шилдэг 4746 үзмэрийн гэрэл зураг, товч тодорхойлолтыг багтаасан бай на. Уг электрон каталогийн нэг онц лог нь тухайн музейн үзмэр, эд өлгийн зүйлс эрсдэлд орсон тохиолдолд хил гааль, цагдаагийн байгууллагыг мэдээллээр шуурхай хангах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн аж. “Цаашдаа электрон музейтэй болох боломж нээгдэж байна. Сайдын тушаалаар түүх соёлын өвийг хил давуулахыг хориглосон. Манай музейнүүдийн каталог гэрэл зураггүй байдгаас солигддог, жинхэнэ нь мөн үү, биш үү гэж эргэлзэх тохиолдол гардаг байсан. Электрон каталогтой болсноор түүх соёлын өв гадагш алдагдахаас сэргийлнэ. Хил гаалийн ажилтнууд, цагдаагийн байгууллагынхан энэ каталог руу орж үзээд Монголын музейн үзмэр мөн, эсэхийг хянах бололцоотой болж байгаагаараа чухал” гэж сайд энэ үеэр хэлсэн.

Гурав дахь бүтээл бол Монгол үндэстний болон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж, “дэлхийд данстай болсон өв”-үүд, Соёлын биет бус өвийг хамгаалах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн авьяаст нуудын тухай юм. “Монгол үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” нэртэй, монгол, англи хэлээр бичсэн уг номыг Соёлын өвийн төв, ЮНЕСКОгийн Монголын Үндэсний комисс хамтран гаргасан бөгөөд соёлын биет бус өв, түүнийг өвлөгч авьяастнуудын үнэлэмжийг дээшлүүлэх, сурталчлан алдаршуулах, өв соёлоо дээдлэгч иргэд, олон нийт, соёлын ажилтан, оюутан сурагчдад чухал гарын авлага болох ач холбогдолтой аж.

Г.ОЮУН

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр4240
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт33407
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард96619
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд249101