Солонгосын урлагийн их сургуулийнхан Монголын хүүхэд багачуудын сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс тэдэнд зориулсан урлагийн төслийг Багахангай дүүргийн “Хангай” цогцолборт хэрэгжүүлжээ. Хүүхдэд зориулсан боловсролын ажлын хүрээнд монгол ардын аман зохиолын төрөл болох үлгэрийг бодит дүрсээр үзүүлж үлгэрийн эхлэл, өрнөл, туйл, зангилаа тайллыг бүрэн хэмжээгээр харуулсан богино хэмжээний хүүхэлдэйн киног биечлэн хийж үзүүлсэн бөгөөд хүүхэд багачуудын үлгэрээс сэдэвлэсэн дүрслэх урлагийн бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.
Сургалтад монгол ардын үлгэр “Хөхөө Намжил”, “Үнэг, чоно, зараа гурав”, “Өвгөн, бар хоёр”, “Бэтгэлжин бор шувуу”, “Бух хар нохой ба бух хар шувуу” гэх үлгэрээр хүүхэлдэйн кино хийсэн нь монгол хүүхдүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх, нүүдэлчин өв соёл, зан заншлыг ойлгоход туслах зорилготой юм байна.
Төслийн багийн бүрэлдэхүүнд Солонгосын талаас Солонгосын урлагийн их сургуулийн Дүрс бичлэгийн хүүхэлдэйн киноны магистрын ангийн оюутан Чу Гүг Инь, Пён жон А, Ким Гу Инь Монголын талаас тус сургуульд Солонгосын соёлын яамны тэтгэлгээр суралцаж буй магистрын оюутан Б.Өлзийбуян, Э.Болорцэцэг, Б.Түвшинтөгс нар оролцжээ.
Төсөл хэрэгжүүлэгч Солонгосын талын багийн ахлагч Чу Гүг Инь “Урлагийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд өөрсдийн соёлоороо бахархах бахархлыг олж харсан. Мөн бид ч хүүхдүүдээр дамжуулан монгол соёлоос давхар суралцлаа. Энэ төрлийн сургалтыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх хэцүү ч монгол хүүхдүүд урлаг соёлд ихээхэн сонирхолтой юм байна” гэж ярив.
- Алдаа
Солонгос оюутнууд монгол үлгэрээр хүүхэлдэйн кино хийжээ
Гайхалтай чадвар ...
Цаг агаар
An error occured during parsing XML data. Please try again.
Надтай нэгдээрэй
Манай зочилсон






![]() | Өнөөдөр | 4236 |
![]() | Өчигдөр | 4724 |
![]() | Энэ 7 хоногт | 33403 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 34804 |
![]() | Энэ сард | 96615 |
![]() | Өнгөрсөн сард | 139737 |
![]() | Бүгд | 249097 |




































