Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар байдаг нь Баянзаг юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь таван км, урт нь найм орчим км аж. Монголчууд улаан элсэрхэг, шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг "цав" гэдэг. Арай өндөрлөг газрыг нь "цонж" гэдэг.
- Алдаа
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинжтэй.
Хөвсгөлийн бүсийн баруун захад Хөг, Бүсийн голын сав дагуух өндөр уулстай газар бол Улаан тайга юм. Энэ газарт ян сарьдаг бүхий өндөр уул нуруудад эртний тэгшрэлтийн гадарга, мөстлөгийн гаралтай нуур элбэг байдаг. Энэхүү газарт уулын тайгын бүслүүр тархсанаараа нэн онцлогтой юм. Мөн уртрагийн дагуу сунж тогтсон дээд, дунд, доод, ногоон тайга хэмээх ян сарьдаг бүхий өндөр сүрлэг нурууд оршдог.
Манай орны нэг бахархал болсон нутгийн нэг бол яах аргагүй Дорнод Монголын дархан цаазат газар. Энэхүү дархан газар нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгийг хамардаг юм. Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршил нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Харин 2005 онд Дэлхийн хүн ба шим мандлын сүлжээ нутагт бүртгэгдсэн байна. Тус дархан газрын бэлчээрийн ургамлын бүх л бүл гэмдэлд сонгино давамгайлдаг бөгөөд хойд болон зүүн талаар сөөгөн төгөл бүхий элсэн манхантай.
"Баруун монголын шилийн сайн эрчүүд энд цугларч тангараг өргөдөг байсан юм гэнэ лээ" гэх домогтой, эрт цагаас тахилгатай, цагаан цайвар өнгийн сүрлэг чулуун овоог Сартуулын цагаан овоо гэнэ. Энэ овоо Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал сумын Буурал Тавантолгой, Мандал, Олон булаг багийн заагт байх 2000 гаруй метр өндөр сүрлэг, Их буурал, Аргалын харын нуруудын тэхий дунд байдаг.
Бусад мэдээллүүд...
Хуудас 3-с 1
Гайхалтай чадвар ...
Цаг агаар
Надтай нэгдээрэй
Манай зочилсон






![]() | Өнөөдөр | 4141 |
![]() | Өчигдөр | 4724 |
![]() | Энэ 7 хоногт | 33308 |
![]() | Өнгөрсөн 7 хоногт | 34804 |
![]() | Энэ сард | 96520 |
![]() | Өнгөрсөн сард | 139737 |
![]() | Бүгд | 249002 |


























