Монголын нэгэн гол ястаны нэг Буриад монголчууд билээ Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутагласан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьдарч Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж.













Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ. Дархадын овгуудын бүрэлдэхүүнийг ажиглавал
Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд [1], горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов. Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан
Гэвч эх оронч сэхээтэн, улс төрч Мэрсээгийн зөгнөж хэлснээр үнэнд гүйцэгдэж муур багшийн нууж ядаж байсан “баас”-ыг 90 оны ардчилсан хувьсгалын салхи илчилж орхисон бөлгөө. Зөвлөлтийн үзэл суртлаар өнгөлөн далдлалт хийсэн түүхийн сурах бичиг, хэрэглэгдэхүүнүүдэд хүн эзэмшээгүй өргөн уудам газар орныг оросууд өөрсдөө олж нээсэн мэт, нутгийн цөөн тоот, өөрийн гэх соёлгүй үндэстнүүдэд их оросын соёлыг хүртээж орос хүний халуун сэтгэлийн туслалцаа үзүүлж чухам л хүний зэрэгт хүргэсэн мэт сурталдах ба мөн ч бие дааж улсгэрээ авч явж чадахаа байсан улс үндэстэн аврал эрж, сайн дураараа орост дагаар орсон мэт дурдах нь нэн түгээмэл буй. Үүний захын жишээнд орос суртлаар бол ах дүү буриад монголчууд маань аврал эрэн сайн дураараа орост нэгдсэн болж байгаа юм. Бүр ойг нь хүртэл тэмдэглэнэ гээч. Энэ жишээ Туваг мөн л тойроогүй дайрсан бөлгөө.
















