
Монгол улсад XI сарын 26-ныг “Улс тунхагласан өдөр” хэмээн төрийн албан ёсны баяр болгон тэмдэглэж, амралтын өдөр байдаг. Социализмын үеэс тэмдэглэсээр ирсэн уламжлалтай болохоор Монголчууд энэ өдрийг сайн мэднэ.

Монгол улсад XI сарын 26-ныг “Улс тунхагласан өдөр” хэмээн төрийн албан ёсны баяр болгон тэмдэглэж, амралтын өдөр байдаг. Социализмын үеэс тэмдэглэсээр ирсэн уламжлалтай болохоор Монголчууд энэ өдрийг сайн мэднэ.
Tүүх эргэн давтагддаг гэдэг.1920 оод оны үед Монгол улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан эрэлхэг,ухаалаг нэгний бичсэн бичиглэлийг дахин нийтлэв! Монголчууд минь нэгийг бодож үүсэл гарал удам судраа хүндэтгэж ухаалаг эвтэй байцгаая! Бидний дунд эвийг эвдрүүлэх, хорон санаат эрлийз бодолтой хүмүүс дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Энэхүү нийтлэлийг маш анхааралтай уншаарай.
Бөртэ Чино (758)–оос Мөнх (1209) хаан хүртэл 451 жилд 3 ясан төрөл шувтарч 25 үе өнгөрчээ. Энэ хугацаанд нэг ясан төрөл шувтрахад дунджаар 150 жил нэг үе 18 жил үргэлжилсэн байна. Харин Чингис (1162) хааны отгон хөвгүүн Тулуйн удмаар тооцоход Тогоонтөмөр хааны хөвгүүн Төгстөмөр (1342) хүртэл 180 жилд нэг ясан төрөл буюу 9 үе шувтарч, нэг үед дунджаар 20 жил үргэлжилсэн байна.
1936-1945 онд Өвөр Монгол есөн жил, Японы ивээл дор тусгаар тогтносон юм. Зэвсэгт хүч нь 20 мянган хүнтэй, 70 их буу, таван танк, нэг байлдааны онгоцтой байжээ. Япон цэргийн формыг жаахан өөрчлөөд өмсч жигдэрнэ. Сэлэм барьсан өвөр монгол цэргийн даргын зургийг үзэж байсан агаад, яг л япон офицер шиг сүртэй үзэгдэнэ билээ. Японд сурч бэлтгэгддэг ч байж.

Цэргийн зөвлөлийн гишүүн сайд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар Ерөнхий сайд Ардын намын дэд дарга Бодоо, Тэргүүн шадар сайд Чагдаржав нарыг баривчлан сургагч Сорокин дөрвөн удаа эрүүдэн байцаасан байдаг. Ардын намын анхны Ерөнхий сайд асан Бодоо нарт хилс хэрэг тулган байцаасан протоколынхоо төгсгөлд гарын үсэг зуруулалгүй хурууны хээг нь даруулсан байх юм. Энэ удаад элдвийг нуршилгүй Бодоо,Чагдаржав нарыг
нүүрэлдүүлэн байцаасан түүхэн баримтыг толилуулъя. Бодоо нарт тулгасан ял нь Богдтой найз нөхрийн холбоотой. Дамбийжанцан лугаа харилцсан. Улаан намын ноёрхлоос татгалзаж Англи лугаа адил засаглалыг байгуулахыг санаархсан, Ардын засгийг устгах гэсэн, Автономит засгийг тогтоохыг санаархсан. Америкийн элчинд захидал бичсэн, Цагаан намын цэргийнхэнтэй сүлбэлдсэн зэрэг үндэслэлээр ял тулгаж цаазалсан байна.
Хуудас 6-с 1
Манайд 37 зочид онлайн