
Бидний өвөг дээдэс евроазийг байлдан дагуулаж байсаныг бид мэднэ. Одоогийн Иран улсын нутагт Монголын эзэнт гүрний нэгээхэн хэсэг Ил хаант улс оршин байсан билээ. Чингис хааны бага хүү Тулуйн гуравдугаар хөвгүүн Хүлэгү Иран улсын байлдан эзлэх үед хэсэг гэр бүл Монголын их цэргээс дутаан одоогийн Ираны Азербайжан мужийн нийслэл Тавриз хотоос 45 км зайд орших Кэндован тосгонд орших галт хайлмагаас тогтсон агуйд очиж оргоножээ. Өдгөө энэ тосгон 1000 гаруй оршин суугчидтай бөгөөд одоог хүртэл биднээс айх мэт хадан гэртээ амьдарсаар байна.



















































