
1. Амны бэлгэ ашдын ерөөлтэй Цастын монгол
Хятадын алдарт Чиляний их нурууны баруун хормойг дэрлэсэн багаахан суурингийнхан өөрсдийгөө Цастын монгол хэмээн нэрлэх. Түм түжигнэж бум бужигнасан Дундад улсад Цастын монгол уу, Цайдмын монгол уу, Дээд монгол уу, Дэлхийн монгол уу гэдэг хэнбугайд ч сонин биш. Их Хятадын 56 үндэстний нэг Монгол гээд л өнгөрнө.















Чингис хааны отгон хүү Тулуйн ууган хєвгүүн Мєнх 1209 онд төрж, 1251 онд хаан ширээнд суужээ. Алтан ургийн гурав дахь хаан Гүюгийг нас барсны дараа хан хөвгүүд хаан ширээг булаалдан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Өгэдэй ба Цагадайн удмын хаан хөвгүүд нэг тал, Зүчийн хүү Бат, Тулуйн хөвгүүд нэг тал болж, хоорондоо турхиралдав.

















