Алдаа
  • XML Parsing Error at 1:346. Error 9: Invalid character
A+ R A-

Байгал нуурын “чөтгөрийн ам”

И-мэйл Хэвлэх PDF

Байгаль далайд гарсан зарим усан онгоц ор сураггүй алга болдог. Саяхан буюу өнгөрөгч сарын дундуур нөгөө эргийн гацаанаас жижиг усан онгоцны хөдөлгүүр худалдан авахаар далайд гарсан “Ямаха” онгоц сураггүй болжээ. Багагүй хугацаа энгөрсөн ч эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр

Битүүлэх ёсон

И-мэйл Хэвлэх PDF

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ.
Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тогтгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг.
Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана.

Монголчууд могойн “хөл”-ийг харахаас жийрхдэг

И-мэйл Хэвлэх PDF

Монголчуудын шим ертөнцийн тухай ойлголтод “Лус” гэсэн үг олонтаа дурдагддаг. Лусын орон, лусын эзэн, лусын амьтан гэхчлэн ярилцдаг. Лус гэхээр үндсэндээ ус болон усны амьтны тухай ойлголт юм билээ. Лусын хамгийн том төлөөлөл монголчуудын хувьд могой байх.
Манай сумын дэргэдэх Булган гол могой ихтэй. Эцэг эхчүүд хүүхдээ гол руу хөл нүцгэн хэзээ ч явуулахгүй. Могойд хатгуулахаас болгоомжилж буй нь тэр. Хамгийн сайн усанд могой олноороо чуулдаг гэх үг бий. Тэгш тал газар гэнэт доош цөмөрч том том шавар хавцал үүсгэн тэр бүрээс нь цэнгэгус бургилан байх Булган голын ус үнэхээр рашаан. Уухад гэдэс дотор цэлмэх шиг сэнгэнээд явчихна. Ямар сайндаа сумынхан “Эрүүлжих газар” гээд нэрлэчихсэн байхав. Архи ууж шартсан нэг нь голынхоо уснаас ууж шавар цохионых нь сүүдэрт унтаад өгнө.

Хүн хүнээ хүндлэх эртний ёс хааччихав?

И-мэйл Хэвлэх PDF

Өнөөдөр энэ сэдвээр хэдэн зүйл мутарламаар санагдлаа. Удаан бодож байсан ч яг ингээд бичээд сууж байсан нь үгүй болохоор ийн зоригллоо. Уг нь энэ сэдэв бол нэлээн л том сэдэв байх, хэн хүний анхаарлаа хандуулж бодох сэдэвч энэ талаар өгүүлсэн нь цөөхөн учраас өөрийнхөө бодол санааг бичлээ.

Хүүхэд угаах, нэр өгөх ёслол

И-мэйл Хэвлэх PDF

Монголчуудын хүүхэд төрүүлэх, хүмүүжүүлэхтэй холбогдсон зан заншлыг угсаатны зүйн утга зохиолд бараг судлаагүй гэдэг. Гэтэл Монголчууд эртнээс нааш үр хүүхдээр өнөр өтгөн байхыг хичээж иржээ.

Бусад мэдээллүүд...

Хуудас 2-с 1

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Ууц, Өвчүү чанана.

Утас: 9665-6338, 9668-6500

Хөгжилтэй агшин

Надтай нэгдээрэй

Billboard#10

Манайд

Манайд 38 зочид онлайн