Алдаа
  • XML Parsing Error at 1:428. Error 9: Invalid character
A+ R A-

Нью-Йоркийн шоунд “Чингис хаан” нохой шагнал хүртэв

И-мэйл Хэвлэх PDF

Нью-Йоркийн Мэдисон талбайд өчигдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Кеннел нохойн клуб” шоу болж өнгөрлөө. Энэхүү шоуны үеэр нохдын үс засалт, биеэ авч яваа байдал, сургуулилалтыг шүүгчид анхааралтай ажиглаж Гран при шагнал олгодог байна. Энэхүү шагналын эзнээр Мексикийн 3000 гаруй жилийн түүхтэй “Xolo” үйлдрийн нохой тодорчээ.

Шоунд ирсэн нохдын  дунд хатагтай Марта Стюартын “Чингис хаан” хэмээн нэрлэсэн бээжин хав олны анхаарлыг эрхгүй татсан байна. Түүнд шүүгчид шилдэг угсаатай нохой гэсэн шагнал олгожээ. Тэднийн ярьснаар энэхүү нохой жинхэнэ бээжин хав аж.


Марта нохойныхоо тухай ярихдаа “Тэр бол маш ухаантай, хүчтэй учраас түүнийг “Чингис хаан” гэж нэрлэх болсон. Би энэхүү шоунд анх удаа оролцоод ийм шагнал авсандаа баяртай байна.  “Чингис хаан” бол дуулгавартай бас цэвэрч нохой” гэжээ.
“Телеграф” сонинд бичсэнээр Марта нохойгоо анх авснаас нь хойш дэлхийг эзэлж явсан Монголын хааны нэрийг өгсөн аж. Энэ нь  “Кеннел нохойн клуб” шоуны оролцогч нохдын дундаас хамгийн онцгой нэр байжээ.

 


Марта Стюарт “Твиттер” дэх блогтоо өчигдөр бичихдээ “Нью-Йоркийн “Плаза” зочид буудалд байрлаж байна. “Чингис хаан” энд маш тайван, томоотой унтаж байна. Маргааш Мэдисон талбай руу явна” гэж бичсэн байна.

1877 оноос  эхлэн Мэдисон талбайд нохойны шоу зохион байгуулагдаж иржээ. Үүнд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй нохой оролцдог аж.

 

 

 

Add comment


Security code
Refresh

Гайхалтай чадвар ...

Цаг агаар

An error occured during parsing XML data. Please try again.

Надтай нэгдээрэй

Манай зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3609
mod_vvisit_counterӨчигдөр4724
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт32776
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт34804
mod_vvisit_counterЭнэ сард95988
mod_vvisit_counterӨнгөрсөн сард139737
mod_vvisit_counterБүгд248470